Хүснэгтүүд

Тооцоог хялбар хурдан хийх хүснэгтэн мэдээлэл боловсруулах программ

Программ хангамжийн нэмэлт бүтээгдхүүн, хэрэгсэл шаардахгүйгээр шууд браузертаа хүснэгт дээр ажилла. Хүснэгт дахь өгөгдлүүддэд анализ хийхэд танд программын доторхи график, филтер, нэмэлт хэрэгслүүд тусална.

Эхлэх

Мэргэжлийн дүн шинжилгээ

Нарийвчилсан үйлдлүүд, томъёо танд ямар ч тооцоог хийх боломж олгоно. Оновчтой тооцоолж үнэн зөв дүгнэлт гаргаж авахын тулд хүснэгтдээ төрөл бүрийн график, филтер нэмж, өгөгдлүүдийг нэгтгэх хэрэгслүүдтэй хүснэгт хийж ашиглаарай.

Бүх төрлийн форматыг дэмжинэ

Microsoft Excel® ийн хүснэгтийг, жишээ нь засаж өөрчлөхийн тулд Sheets- т хөрвүүлж байршуул. Sheets нь xlsx, .csv, .html, .ods, .pdf .txt форматууд руу эргүүлээд хувиргаж хадгалж чадна.

Ямар ч төхөөрөмж дээр ажиллаж болно

Хаанаас ч утас, таблет ашиглан хүснэгт дээр ажиллана. Сүлжээгүй орчинд хүртэл ажиллаж болно.

Коммэнт нэмэх, чатлах, засвар оруулах

Хамт ажиллагсаддаа хүснэгтэд нэвтэрч үзэх, коммэнт оруулах, эсвэл өөрчилж засах боломж олго. Хоорондоо имэйлээр файл шидэлцэх илүү ажил хийх шаардлагагүй боллоо. Нэг хүснэгт дээр олуулаа зэрэг хамтран ажилла. Тэдний оруулж байгаа өөрчлөлт ил харагддаг.

Хариулт ба хүснэгт

Google Sheets-т асуулга хүснэгтээр бэлтгээд вебсайтдаа байршуулах юмуу имэйлээр тараах маш амархан. Хариултууд нь Google хүснэгтэд автоматаар орох ба Google Sheets анализ хийнэ.

Нэмэлт хэрэгслүүд

Программистуудын бүтээсэн өөр үйлдлүүд хийх боломжтой нэмэлт бүтээгдхүүнээс нэмж ашиглан хүснэгтийг баяжуулж болно. Өөрийнхээ домэйн хэрэглэгчидэд зориулж бүтээгдхүүн гаргаж болно.

"Бид Гүүглийн хүснэгтийн тусламжтай борлуулалтаа хянаж удирдах боллоо. Манай онлайн харилцагч, үйлчлүүлэгчдийн тоо 30% өссөн."

David Bullock, YETI Coolers

Хүснэгттэй холбоотой асуултууд

Google Sheets-т яаж тооцоо хийдэг вэ?

Хүснэгт дээр ажиллахад тусладаг ихэнх программуудад ашигладаг хүснэгтийн тооцоолол хийх технологийг хэрэглэдэг. Хүснэгтийн нүд дахь өгөгдлүүдтэй ажиллахдаа томъёо оруулж функцуудыг ашиглана.

Google хүснэгтэд Ctrl + C зэрэг үйлдэл хялбаршуулах дөт замууд бий юу?

Бий. Олон үйлдлийг дөт замаар гүйцэтгэж болно.

Өөр төрлийн хүснэгтэн файлуудыг Google Sheets форматад хөрвүүлж болох уу?

Болно. Олон төрлийн файлыг хөрвүүлж болно. Хөрвүүлсэн файлын эхний хэлбэр ч хадгалагддаг.