Hangouts

Хамтран ажиллагсад хэрэглэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэ

Хамтран ажиллагсад болон хэрэглэгчидтэй видео уулзалт хийж эсвэл аудио болон текст чат ашиглан холбогдоорой. Аяллаар явж байхдаа ч ажлаа хийх боломжтой. Мөнгө, цагаа хэмнээрэй.

Эхлэх

HD форматаар хийх видео уулзалтууд

25 хүртэлх хүнийг хамруулан дуу, дүрсний өндөр чанартай видео хурал зохион байгуулаарай. Дэлгэц нь автоматаар ярьж байгаа хүн дээр төвлөрдөг. Шуугиан шүүгч хэрэгсэлтэй тул гадны дуу чимээнд санаа зоволтгүй.

Видео уулзалтанд хаанаас ч оролцох боломжтой

Танай багийнхан компьютер, таблет, утас алийг нь ч ашиглан видео уулзалтанд нэгдэж чадна.

Дэлгэцээ бусдад хүртээмжтэй болгох

Харилцагчтайгаа дэлгэцээ хуваалцаж хийсэн слайдаа үзүүлж танилцуулж болно. Чатаар слайд үзэх холбоосыг өгнө.

Зар сурталчилгааны талбар болох нь

Видео уулзалтыг шууд эфирт олон нийтэд зориулан зохион байгуулж шинэ бүтээгдхүүнээ танилцуулж зарлаж болно. Танай видео конференци HD форматаар “live” цацагдах ба You tube сувагт автоматаар хадгалагдана..

Видео уулзалтанд календарь ашиглах

Видео уулзалтыг төлөвлөж Google calendar- т оруулсанаар ганц товч дараад л видео уулзалтад нэгдэх боломжтой. Түүнчлэн чухал уулзалтууддаа сануулга тохируулж болно.

Админуудад зориулсан удирдлагын функцууд

Байгууллагын мэдээллийг хамгаалахын тулд админ Hangouts- т хандах гаднын хэрэглэгчдийн эрхийг хязгаарлаж болно. Үүнд: чат үзэх эсвэл чатад оролцох боломжгүй болгох гм.

"Бид баасан гараг бүрийн өглөөний 10 цагт видео хурал хийж байх хуваарь календарьтаа оруулсан. Бид хаана ч байсан энэ нь холбогдох хамгийн сайн арга юм."

Ноа, Баррен, Стив

Hangouts- ын тухай асуултууд

Видео уулзалтад өөр домэйнтэй хүмүүс оролцож болох уу?

Болно. Видео уулзалтад оролцох хүн GSuite аккаунттай байх албагүй. Мэдээллийн нууцлалыг хамгаалж гаднын хүн уулзалтанд оролцуулмааргүй бол Hangouts хандалтад хязгаарлалт тавих сонголт бий.

Видео конференцийн үеэр явж байгаа мэдээллүүд хамгаалагдсан байдаг уу?

Тийм. Hangouts дахь бүх видео, аудио мэдээлэл дамжуулах явцад аюулгүй байдлыг хангах үүднээс кодлогддог. Өөр домэйнтэй хэрэглэгчид аюулгүй холболтоор видео конференцид нэгддэг.

Видео уулзалтад хэдэн хүн оролцож болох вэ?

Видео уулзалтад 25 хүртэл хүн оролцож болох ба хугацаанд хязгаар байхгүй. Шууд эфирт Hangouts On Air үйлдлээр хэдэн ч хүнд арга хэмжээг дамжуулж хүргэж болно.