Gmail

Өөрийн байгууллагын домэйн нэр бүхий имэйл хаяг/ @танайкомпани.mn /

  • Имэйл хайрцгийн багтаамж- 30ГБ
  • Microsoft Outlook болон бусад имэйлийн программуудтай зохицож ажиллана.
Эхлэх

Өөрийн домэйн бүхий имэйл хаяг

Бизнесийн имэйл хаягийг тогтооход хялбар ба маркетингийн асар их ач холбогдолтой. Ажилтнууд болон зорилтот бүлэгүүдэд зориулж имэйлийн жагсаалтууд олныг үүсгэж болно. Жишээ нь: marketing@datacom.mn

Бизнесийн хаяг үүсгэж харна уу:
Welcome, Brad.
Brad@fluffyjammies.com

Gmail for Work

Look more professional
with custom email.

Сүлжээгүй орчинд мобайл төхөөрөмжүүд дээр имэйл ашиглах

Оффлайн горимд компьютер, гар утсан дээр имэйл уншиж, бичиж бэлтгэж болно. Үүний тулд ашиглах төхөөрөмжүүдийн оффлайн горимд ажиллах сонголтыг идэвхижүүлсэн байх шаардлагатай. Сүлжээнд холбогдмогц бэлтгэсэн имэйлүүд автоматаар илгээгдэнэ.

Текстэн болон видео чат

Gmail- ийн Hangouts дотор бусад ажилтнуудтай чатлаж, хэрэглэгчтэй утсаар ярьж, видео уулзалт зохиож болно.

Танил интерфэйсээ ашиглах боломжтой

Gmail нь Microsoft Outlook, Apple Mail, Mozilla, Thunderbird программуудтай сайн зохицож ажилладаг. Outlook хэрэглэгч имэйл, арга хэмжээнүүд, холбогддог хаягууддаа sync хийсэн бол Google Apps – т хадгалагдана.

Имэйлийг Outlook болон бусад үйлчилгээнээс зөөхөд амархан

Тусгай хэрэгслийн тусламжтай Outlook, Exchange, Lotus – ын имэйлүүдийг нэг ч имэйл алдалгүй амархан зөөж болно. Google Apps- т имэйлээ шилжүүлсэн хэрэглэгчдийн сэтгэгдэлтэй танилцаж туршлага судлаарай.

Сервэрийн тасралтгүй ажиллагаа

Google- ийн сервэрийн найдвартай ажиллагаанд эргэлзэх хэрэггүй. 24/ 7/ 365 хугацааны туршид тасралтгүй үзүүлэх үйлчилгээндээ 99.9% баталгаа өгдөг. Хэрэглэгчийн мэдээллийг автоматаар хуулж архивлах ба спам шүүлтүүртэй. Бизнес мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай хамгаална.

Gmailийн тухай асуултууд

Gmailийн төлбөртэй ангилал сонгохын давуу тал юу вэ?

Төлбөртэй Gmail олон давуу талтай: Өөрийн домэйн бүхий хэдэн ч хаяг үүсгэх боломжтой, 99.9% баталгаатай тасралтгүй үйлчилгээ бүхий имэйл хаяг. Имэйл хайрцагийн хэмжээ үнэгүй имэйл хаягийнхаас 2 дахин том. Зар сурталчилгаагүй, 24 цагийн техникийн туслалцаа үйлчилгээ, Microsoft Outlook гм бусад програмуудад sync хийнэ.

Нэг хэрэглэгч олон хаягтай байж болох уу?

Болно. Үүний тулд өөр нэрнүүд /aliases/ зохиож үүсгэнэ.
Нэг хүн 30 хүртэл хаягтай байж болно.

Би өөр систем дахь имэйлүүдээ GSuite - рүү шилжүүлж болох уу?

Болно. Lotus notes, Microsoft гм өөр системд байгаа мэйлүүдийг имэйл зөөх тусгай хэрэгслүүдийн тусламжтай GSuite - рүү шилжүүлдэг.