Forms

Ажилтнуудад болон хэрэглэгчид зориулсан асуулгын загварууд

Вэбэд суурилсан асуулгуудыг нэмэлт зардал гаргахгүйгээр өөрсдөө бүтээе. Асуулгын хариултуудыг Google хүснэгтэд оруулж дүн шинжилгээ хийнэ.

Эхлэх

Асуулгын формыг хялбархан бүтээе.

Бэлэн асуултын төрлүүдээс сонгоод асуултуудын дарааллыг өөрчлөн хариултын хувилбаруудыг баримтдаа оруулна.

Мэргэжлийн түвшинд бэлтгэсэн асуулга

Хүссэн мэдээллээ олж авахын тулд формоо сайн бодож нямбай хийх хэрэгтэй. Асуулгадаа зураг, видео ашиглавал хэрэглэгчийн сонирхлыг илүү татна.

Автоматаар нэгтгэгдсэн хариултуудад дүн шинжилгээ хийх

Хэрэглэгч хариулмагц хариулт нь танд харагдана. Боловсруулаагүй байгаа өгөгдлүүдийг ч та харж болно. Та Google Sheets эсвэл өөр программ ашиглаж анализ хийх боломжтой.

Формыг бусдад хүртээмжтэй болгох

Асуулга Формыг бусдад имэйлээр илгээх эсвэл вэбсайт, Google+, Facebook, Twitter- т байршуулах боломжтой:

Хариултуудыг шалгах ухаалаг формууд

Мэдээлэл баталгаажуулах дүрмээр имэйлийн хаягууд зөв форматтай, он сар өдөр зөв байх, хэрэглэгч /өмнөх хариултууд дээр нь үндэслэсэн/ зөв асуулга авсан байх ёстой

Асуулга зохиох, хариултад дүн шинжилгээ хийх

Хамтын ажиллагаа форм хийх ажлыг түргэвчилэх ба хоорондоо имэйлээр файл солилцох шаардлагагүй нэг дороо хамтарч дүгнэлт хийх боломжтой.

“Би өөрийн хэрэглэгчдээс мэдээлэл цуглуулж авахын тулд Google Forms ашиглаад цагаа маш их хэмнэсэн. Би зүгээр л асуулга бэлтгээд хэрэглэгчиддээ и-мэйлээр илгээсэн ба хариултуудыг нь тэр дор нь Асуулгын Fоrm дотроо харсан.”

Justin Hiltz, Johnny Cupcakes

Формтой холбоотой асуултууд

Форм бөглөхийн тулд Gmail хаягтай байх ёстой юу?

Үгүй. Хэн ч Google Form бөглөж болно.

Формыг зөвхөн байгууллагын хүрээнд ашиглаж болох уу?

Болно. Формд нэвтрэх эрхийн тохиргоо хийнэ. Хэнд харуулах, хэнд нь формыг засч өөрчлөх эрх өгөхийг та өөрөө шийднэ.

Google Form хэтэрхий их олон хариулт авч боловсруулж чадах уу?

Чадна. Google Хүснэгтийн 2 сая нүдэнд өгөгдөл оруулдаг! Google Форм энэ хэмжээний өгөгдлийг боловсруулна.