Docs

Текст баримт бичиг дээр хамтран ажиллах

Вэб хөтөчөөсөө текст баримт бичиг боловсруулаарай. Тусгай, нэмэлт программ хангамж шаардлагагүй. Нэг баримт дээр олон хүн нэгэн зэрэг ажиллаж болох ба баримтад оруулсан өөрчлөлт бүр автоматаар хадгалагддаг.

Эхлэх

Коммэнт нэмэх, чатлах, засвар оруулах

Нэг баримт дээр хамтран ажилла. Баримтад оруулсан өөрчлөлтүүд бүгдэд ил харагддаг. Баримтыг засах явцдаа чатлаж коммэнт оруулж хоорондоо харилцана.

Docs нь бүх төрлийн форматыг дэмжинэ

Microsoft Word, PDF файлуудыг шууд нээж болох ба Docs нь .docx, .pdf, .odt, .rtf, .txt .html форматуудыг дэмжинэ.

Баримтад засвар оруулах хязгааргүй боломж

Тухайн баримтад орж буй өөрчлөлтүүдийг хянах боломжтой ба шаардлагатай бол өөрчлөлтийг буцааж болно. Файлын засагдаагүй эхний хувилбарууд хадгалагддаг ба хадгалалтын хэмжээнд нөлөөлөхгүй

Ямар ч төхөөрөмжөөс офлайн горимд файлд хандах боломжтой

IPhone, IPad, Android системийн төхөөрөмжүүд дээр баримт үйлдэж, засаж болно. Docs- т Интернэтэд холбогдоогүй үедээ ч Chrome ашиглан ажиллах боломжтой.

Баримтыг бусадтай хуваалцах процессыг удирдах

Үйлдсэн баримтаа бусад хүмүүстэй хуваалцаж болох ба баримтад нэвтрэх эрхийг хувь хүн, бүлэг хүмүүс тус бүрт зориулан ялгаатай олгоно. Эдгээрийн зарим нь зөвхөн үзэх, санал оруулж коммэнт нэмэх эрхтэй нэвтэрдэг бол заримд нь файлд засвар оруулах боломж олгож тохируулна.

Нэмэлт программын хэрэгслүүдийг суулгаж ашиглах

Та гаднаас нэмэлт программын хэрэгслүүд суулгаж Docs- ын баримтаа баяжуулах боломжтой. Нээсэн файлынхаа цонхноос шууд интернэтээс мэдээлэл хайж судалгааны материал, утгын тодорхойлолт, ишлэлүүдээс Docs- ын баримтдаа нэмж, мэйлтэй холбож болно.

“Google Apps бидэнд газрын хаанаас ч саад бэрхшээлгүй хамтран, түргэн ажиллах боломж олгож байна.”

Mike Heim, Whirlpool

Docs- той холбоотой асуултууд

Гүүглийн баримт офлайн горимд ажиллах уу?

Ажиллана. Гэхдээ Chrome ашиглана. Chrome- ийг үнэгүй суулгадаг.

Гүүглийн баримтыг өөр домэйнтэй хэрэглэгчидтэй хуваалцаж болох уу?

Болно. Гэхдээ тэд зөвхөн унших эрхтэй хандах уу, санал оруулах эсвэл засах эрхтэй байх уу гэдэгийг Та шийдэж тохируулна.

Ямар ч файлыг Google Docs-ын форматад хөрвүүлж болох уу?

Тийм. Олон төрлийн файлыг хөрвүүлж болно. Хөрвүүлсэн файлын эхний хэлбэр ч хадгалагддаг.