Calendar

Хамтын ажиллагаанд зориулсан онлайн календарь

Ажил төлөвлөлтөд бага цаг зарцуулвал ажиллах цаг илүү үлдэнэ. Gmail, Hangouts, Drive, Contact, Site –тай холбосон календарь танд ажлын өдрийг үр ашигтай өнгөрүүлэхэд тусална.

Эхлэх

Уулзалт төлөвлөх

Уулзалт зөвлөгөөн хийх тохиромжтой цагийг сонгож товлохын тулд хамтран ажиллагсадынхаа ажлын хуваарийг календариас нь үз. Өөрийнхөө календарийг бусадтай хуваалц. Тэд бас таны цагийн хуваарийг харж ажлаа зохицуулна. Календарь ашиглах жишээтэй энд танилцаарай.

Мобайл төхөөрөмж ашиглах

Мобайл төхөөрөмжид зориулсан Google аппс- ын тусламжтай эсвэл утсанд суулгасан календарьт синхрончлол хийж утас, таблет дээрээ ажлын хуваариа үз, зас.

Вэбсайтдаа календарь оруулах

Та календариа вэб хуудсандаа байршуул. Хэрэглэгч танай дээр зохиогдох гол үйл явдлуудын мэдээллийг авч таны ажлын хуваарьтай танилцаж, чөлөөт цагийг мэдэх болно. Google календарь вэбтэй шууд холбогддог.

Өөр системээс календарь зөөхөд амархан

Exchange, Outlook, iCal гм бусад системээс календарийг хялбархан шилжүүлж болно. .ics .csv форматтай файлыг Google календарьд оруулж болно .

Уулзалтын онлайн өрөө, ашигладаг төхөөрөмжүүдээ календарьдаа тусга

Уулзалтын онлайн өрөө болон проектор, амралтын өрөөний тоног төхөөрөмж зэргийг календарьдаа тусгаж оруул. Өрөө, хэрэгслүүдийг арга хэмжээнд тохируулан нэмэхэд хялбар байдаг.

"Ажилтнуудыг тэдний мэддэг программ хангамжийн танил хэрэгслүүдээр нь хангахад ажилтнууд Календарьт уулзалтын цаг оруулах, баримтыг бусадтай хуваалцах зэрэгтээ ямар тохиргоо хийх хэрэгтэй бол хэмээн санаа зоволгүй шууд , түүртэлгүйгээр ажилдаа ашиглаад эхлэдэг."

Mike Salguero, Custom Made

Календарийн тухай асуултууд

Би бүлэг хүмүүст зориулж календарь хийж болох уу?

Болно. Байгууллагийн бүх ажилтан хандаж болох эсвэл нэгжүүдэд зориулж хуанли хийж болно. Жишээ нь амралт зугаалгын арга хэмжээ, байнга зохиогддог хурал зөвөлгөөнүүдэд зориулж календарь хийж болно.

Календарийг зөөж, sync хийж болох уу?

Болно. Lotus Notes, Microsoft гм бүх төрлийн календариудыг Google Calendar- т оруулах боломжтой.

Google календарь товлосон арга хэмжээний тухай сануулга ирүүлэх тохиргоотой юу?

Тийм. Google календарь товлосон арга хэмжээг эхлэхээс 10 минутын өмнө автоматаар сануулга илгээх ба дэлгэц дээр цонх нээгдэж мэдэгддэг. Сануулах хугацааг Calendar settings дотор өөрчилж болно.