Admin

Байгууллагынхаа GSuite аап-ыг хялбар байдлаар удирдаарай.

Хэрэглэгч нэмэх, хэрэгслүүд удирдах, аюулгүй байдал, хамгаалалт тохиргоо хийхэд хялбар. Админ ямар нэгэн гарын авлага зааварчилгаа хэрэглэхгүйгээр панелаа хялбар байдлаар удирдаж чадна.

Эхлэх

Хамгаалалт ба удирдлага

Centralized administration makes setup and management fast and easy. Add and remove users, set up groups, and add security options like 2-step verification and SSO.

Мобайл төхөөрөмжийн удирдлага

Ажилтнуудынхаа мэдээллийн аюулгүй байдлыг алсын зайнаас хамгаалах боломжтой. Android, iOS, Windows болон бусад бүх үйлдлийн системийн утас таблетуудыг удирдах боомжтой.

24/7 хэрэглэгчийн тусламж үйлчилгээ

Гүүгл 24/7 цагийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гүүглийн тусламжийн багтай холбогдож GSuite-тэй холбоотой сүлжээний болон техникийн асуудлуудаа шуурхай шийдээрэй.

Нэмэлт аппликэйшнүүд

Google Apps Marketplace-д Гүүглийн үндсэн бүтээгдэхүүнүүдээс гадна бусад хөгжүүлэгчидын хийсэн маш олон аппликейшнүүд байдаг. CRM, төслийн менежмент зэрэг янз бүрийн чиглэлээр ашиглах боломжтой апп-уудаас сонгож ашиглаарай.

Тайлан мэдээ

Байгууллагынхаа GSuite апп-ын хэрэглээнд хяналт тавьж сэжигтэй үйлдэлийг админд мэдэгдэж байх тохиргоог хийгээрэй. Энэхүү тохиргоо нь шинэ өөрчлөлт, тохиргоогны мэдээллийг тогтмол хугацаанд админд мэдээлдэг бөгөөд байгууллагын дотоод гадаад имэйлийн урсгалд хяналт тавих боломжийг админд олгодог.

Мобайл төхөөрөмжид зориулсан админ апп

Байгууллагын админуудад зориулсан Android эсвэл iOS үйлдлийн систем дэмжиж ажилладаг апп-ыг ашиглан админууд хэрэглэгч удирдах, нууц үг сэргээх, хандалт шалгах зэрэг үйлдлийг хийж болдог.

Админ хэсгийн түгээмэл асуулт хариултууд

Гүүгл Админ панелдаа хэрхэн нэвтэрч орох вэ?

Та http://admin.google.com холбоосоор дамжин админ панелдаа нэвтэрч орох хуудсанд орно. Гарч ирсэн хуудсанд имэйл хаяг, нууц үгээ оруулаад нэвтэрч орно.

Хэрэглэгчийн аккаунт гэж юу вэ?

Хэрэглэгчийн аккаунт нь хэрэглэгч нэг бүрт зориулсан Гүүглийн панелд нэвтэрч имэйл болон бусад апликэйшнүүдийг ашиглахад зориулсан хэргэлэгчийн нэр, нууц үг юм. Түүнчлэн та Гүүгл аккаунтаа ашиглан имэйл лист үүсгэн ашиглах боломжтой.

Би админ эрхээ өөр хэрэглэгчид шилжүүлж болох уу?

Болно. Та админ эрх олгохыг хүссэн хүндээ тохирох эрхийн дагуу админ эрх үүсгэж өгч болно. Адми эрхийг өөрийн сонголтоор нээж болдог. Жишээ нь зөвхөн групп удирдах эрхтэй эсвэл эхэрглэгч удирдах эрхтэй гэм мэт.