Гүүгл Аппс хэрэглэгчдэд зориулсан түгээмэл асуулт хариултууд

Гүүглийн бүтээгдэхүүнийг ашиглахад хүндрэл гарч байна уу? Хайсан хариултаа эндээс олоорой.

Тохируулга

Тохируулгатай холбоотой түгээмэл асуултууд

Олон хүнтэй байгууллагад GSuite-г туршилтаар хэрхэн хэрэглэх вэ?

GSuite-н туршилтийн 30 хоногийн хугацаа дуусахаас өмнө Гүүглийн үндсэн багцад шилжих боломжтой. Бид танай байгууллагын онцлогт тохируулан хэсэгчилэн болон багцаар нь шилжүүлэх үйлчилгээ үзүүлж болно. Хэрэв та Гүүглд шилжихээр шийдсэн бол манай технологийн албатай холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Би гуравдагч байгууллагаар GSuite-ээ хөгжүүлүүлж болох уу?

Болно. Та Гүүглийн албан ёсны түнш байгууллагуудад хандан манай үйлчилгээг авч болно. Мэргэжлийн багтай манай түнш байгууллагууд танд GSuite-д бүртгүүлэх, ашиглах, шилжих зөвлөгөө, тусламж үзүүлнэ. Хэрэв танд тусламж шаардлагатай бол манай тусламжийн үйлчилгээ долоо хоногийн 24 цагаар ажиллаж байна.

Gmail-ээ хэрхэн тохируулах вэ?

Gmail-ээ ашиглахын тулд өөрийн домэйн нэр дээрээ МХ бичилтийг нэмэх ёстой. МХ Record буюу МХ бичилт нь таны домэйн хост дээр байршсанаар имэйл сервэртэй холбогдон ажиллаж эхэлнэ. Энэ нь яг л шинэ газар нүүж очоод тухайн газраа бүртгүүлдэгтэй адил үйлдэл юм. Хэрэв танд нэмэлт мэдээлэл, тусламж хэрэгтэй бол 7 хоногийн 24 цагаар манай үйлчилгээний баг ажиллаж байна.
Дээш

Still have questions?

Contact us