Гүүгл Аппс хэрэглэгчдэд зориулсан түгээмэл асуулт хариултууд

Гүүглийн бүтээгдэхүүнийг ашиглахад хүндрэл гарч байна уу? Хайсан хариултаа эндээс олоорой.

Хамгаалалт

Хамгаалалттай холбоотой түгээмэл асуултууд

Миний дата мэдээллүүдийг сурталчилгааны зорилгоор ашигладаг уу?

Гүүгл хэрэглэгчдийн дата, мэдээллүүдийг ажиглах болон цуглуулдаггүй бөгөөд сурталчилгааны зорилгоор ашигладаггүй. Гүүглийн худалдааны зарим нэг үйлчилгээнүүд сурталчилгаа санал болгодог ч GSuite Education, GSuite Work, Government зэрэг үндсэн үйлчилгээнүүдэд сурталчилгаа огт байршуулдаггүй. Бид таны мэдээллүүдийг спамаас хамгаалах, хортой програмыг хаах, хандалт бүртгэх зэрэг хэрэглэгчдэд хандсан тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашигладаг.

Гүүгл миний мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Гүүглийн үйлчилгээнүүд үүлэн технологид суурилсан байдаг бөгөөд системийн онцлогтоо тохирсон хамгийн өндөр хамгаалалттай. Технологи, хамрах хүрээ зэрэг нь манай хэрэглэгчдэд технологийн бас нэгэн давуу тал болдог. Гүүгл нь асар өргөн хүрээг хамарсан дата төвүүдтэй ба өөрийн үйлдлийн системд суурилсан хамгаалалтыг ашигладаг нь ямар нэгэн асуудал гарсан үед хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах боломжийг олгодог. Гүүлд бүтэн цагаар ажилладаг мэргэжлийн өндөр түвшний 550 гаруй инженертэй. Тиймээс бид Гүүглийн тэрбум хэрэглэгчдээс гадна нийт интернэт хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхааран ажилладаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Google Apps Security Whitepaper-с аваарай.

Манай байгууллагад Европын холбооны мэдээллийн аюулгүй байдлын дүрэм үйлчилдэг. Манай байгууллага Гүүглийн бүтээгдэхүүнүүдийг ашиглаж болох уу?

Болно. Европын орнуудад Гүүглийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг олон байгууллага байдаг. Гүүглийн зүгээс Европын холбооны мэдээллийн аюулгүй байдлын дүрэмд нийцүүлсэн зүйл заалтууд бүхий зохицуулалттай, тухайн бүсийн хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан гаргасан Article 29 баримт бичгийг боловсруулан мөрддөг. Зүйл заалтуудтай дэлгэрэнгүй танилцах бол Model Contract Clauses болон Data Processing Amendment -тай танилцаарай.

Хэрэглэгчийн мэдээллийг эрх бүхий байгууллагаас шалгахыг хүссэн тохиодолд ямар арга хэмжээ авдаг вэ?

Эрх бүхий байгууллагаас хэрэглэгчийн мэдээллийг авах хүсэлтийг зөвхөн бичгээр гаргана. Энэхүү хүсэлтийг эрх бүхий байгууллагын зөвхөн эрх бүхий этгээдээс ирүүлэх бөгөөд маш тодорхой бичигдсэн хуулийн зүйл заалтыг үндэслэн ирүүлсэн байна. Шаардлагатай гэж үзвэл Гүүглийн зүгээс илүү нарийвчилсан мэдээлэл, хуулийн заалт шаарддаг. Иймээс хэрэглэгчийн нууцлал бүхий мэдээллийг дан ганц хүсэлт гаргаад авах боломжгүй юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Google’s Transparency Report-с үзнэ үү.

Гүүгл миний мэдээллийг шифрлэдэг /encrypt/ үү?

GSuite-н үндсэн үйлчилгээнүүдийг ашиглан үүсгэсэн болон татаж оруулсан /upload/ файлууд бүгд шифрлэгддэг. Файл шифрлэх зохицуулалтын мэдээллийг ЭНД-с үзнэ үү. Шифрлэх явц хэрэглэгчээс ямар нэгэн хамааралгүй автоматаар явагдаж байдаг. Гүүгл нь дата мэдээллүүдийг нэг хэрэглэгчид хамаарагддаг байсан ч өөр өөр түлхүүрээр шифрлэдэг. Дата мэдээллүүдийг шифрлэхэд 128 бит эсвэл түүнээс хүчирхэг стандартыг ашигладаг. Нэг сервэр дээр олон хэрэглэгчийн мэдээлэл хадгалагддаг уу? Тийм. Бид нэг сервэр дээр нэгээс олон хүний дата мэдээллийг байршуулан хадгалдаг. Хэдийгээр хэрэглэгчдийн дата мэдээлэл нэг физик сервэр дээр байршдаг ч аюулгүй байдалд нөлөөлөхгүй. Энэ нь бидэнд тусламж үйлчилгээг хурдан хугацаанд шуурхай үзүүлэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл манай инженерүүд доголдол эсвэл халдлага гарсан тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авдаг гэсэн үг юм. Гүүглийн зүгээс бүх тусламж үйлчилгээг НЭГ ХОНОГТ багтаан үзүүлэх дүрэм баримтладаг ба хэрэглэгчийн мэдээлэлд нэвтрэх явц маш нарийн хяналтын дор явагддаг. Бид хэрэглэгчдийнхээ нэгэн адил Гүүглийн бүтээгдэхүүнүүдийг ашигладаг учир манай аюулгүй байдалд та бүрэн итгэж болно. Түүнчлэн манай бүтээгдэхүүгнүүд хэрэглэгчийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандалт хийхээс сэргийлсэн аюулгүйн протоколтой.

Би өөрийн мэдээллээ хамгаалахын тулд нэмэлт хамгаалалтын хэрэгсэл авах шаардлагатай юу?

Гүүглийн GSuite Work зэрэг багцууд нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахад шаардлагатай хэрэгслүүдийг өөртөө агуулсан байдаг. Хэрэв нэмэлтээр илүү өндөр зэрэглэлийн хамгаалалт авахыг хүсвэл advanced Drive auditing and security keys -г сонгож болно. GSuite Work-ын бүх загварт байгууллагын админ удирдлагын бүрэн эрхийг бүрэн эзэмшиж байхаар тохируулсан байдаг. Админы удирдлагын панелаас бүх аккаунтыг, хандалт зэргийг хянах боломжтой. Гэхдээ байгууллагын админууд 2 шаттай баталгаажуулах явцын дараагаар энэ бүх эрхийг ашиглах боломжтой болно.

Миний дата мэдээллүүдэд зөвшөөрөлгүй хандалт хийгдэхээс Гүүгл хэрхэн хамгаалдаг вэ?

Гүүгл нь хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Бид таны мэдээллийг гадна, дотны халдлагаас найдвартай хамгаална. Гадны халдлагаас хамгаалах тухай баримт бичигтэй ЭНД дарж танилцна уу? Дахин сануулахад бид хэрэглэгчийн мэдээдэлд дотроос нэвтрэхийг хатуу хориглодог ба онцгой хяналтанд байлгадаг. Хандах эрх бүхий цөөн ажилтан байдаг ба эдгээр хүмүүс хэрэглэгчдийн мэдээлэл хандахдаа өндөр хяналтын дор ажилладаг бөгөөд хандалтын бүх мэдээлэл хадгалагдаж байдаг.

Хэрэглэгч тус бүрт зориулан тохируулга хийж болох уу?

Ажилтнуудынхаа хэрэгцээнд зохицуулан админ зүгээс зарим нэг аппликнэйшныг нээж мөн хааж болдог.

Гүүглийн ямар үйлчилгээнүүд ISO 27001 гэрчилгээтэй вэ?

GSuite Work, GSuite Education, Google Cloud Platform, Google Plus, Google Analytics Analytics Premium үйлчилгээнүүд ISO 27001 гэрчилгээтэй. ISO 27001 гэрчилгээ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн их танигдсан, хамгаалалтын зэрэглэл өндөртэй сертификат юм. Энэхүү гэрчилгээ нь манай хэрэглэгчдэд бидний үйлчилгээ, хөгжүүлэлт тасралтгүй хэвийн ажиллаж байгаа баталгаа болдог. Түүнчлэн манай үйлчилгээнүүдэд хөндлөнгийн аудитын хяналт тогтмол хийгддэг. Гүүглийн ISO 27001 гэрчилгээг ЭНДдарж үзнэ үү.
Дээш

Still have questions?

Contact us