Гүүгл Аппс хэрэглэгчдэд зориулсан түгээмэл асуулт хариултууд

Гүүглийн бүтээгдэхүүнийг ашиглахад хүндрэл гарч байна уу? Хайсан хариултаа эндээс олоорой.

Удирдлага

Удирдлагын талаархи түгээмэл асуултууд

Яаж хэрэглэгч нэмж удирдах вэ?

Та бүх төрлийн компьютер болон мобайл төхөөрөмж дээр удирдлагын панельд орж хэрэглэгч нэмнэ. Үүний тулд та дурын вэб хөтөч ашиглан admin.google.com хаягаар орж админы нэр, нууц үгээр нэвтэрнэ. Түүнээс гадна Админ панельд бүх хэрэглэгчийнхээ үйлчилгээ, нууц үгүүдийг удирдах боломжтой.

Би Админы давуу эрхийг хэрэглэгчид олгож болох уу?

Болно. Танай байгууллагын том жижиг байх нь хамаагүй, хэрэглэгч болон үйлчилгээнүүдээ удирддаг эрхийг л тараана гэсэн үг шүүдээ. Та хэрэглэгчидээ итгэлтэй гэж үзэж байвал тэдэнд админы давуу эрхээс олгож болно. Бүр админы бүх эрхээ шилжүүлж болно. Эсвэл тодорхой бүтээгдхүүнүүдийн ашиглалтыг удирдах хязгаартай эрхийг хэн нэгэн хэрэглэгчид олгож болно. Жишээ нь: Группууд үүсгэх эрхийг нэгэнд нь, үйлчилгээнүүдийн тохиргоо хийх эрх нөгөөд нь, хэрэглэгчдийн нууц үгийг бас нэг нь сольдог байхаар админы эрхийг бусдад хуваарилаж болно.

Би хэрэглэгчдийн тодорхой үйлчилгээнүүдэд хандах эрхийг хянаж удирдаж чадах уу?

Ер нь танай бүх хэрэглэгчидэд эхнээсээ GSuite доторхи бүх бүтээгдхүүн, үйлчилгээ хүртээмжтэй. Харин та хүсвэл админы панельд тэдний хэрэглээний эрхийг хязгаарлаж чадна. Жишээлбэл зөвхөн үйлчилгээний ажилтнууд л Hangout ашиглахаар тохируулж болно. Эсвэл Google сайтуудыг зөвхөн маркетингийн албаныхан хуваалцаж болно.

Шинэ бүтээгдэхүүнүүд хэрэглэгчид хүрэхээс өмнө өөрөө туршиж болох уу?

Танд болон танай бүх хэрэглэгчидэд манай шинэ бүтээгдхүүн, үйлчилгээнүүд шууд автоматаар хүрдэг ба тэд ашиглахын тулд нэмэлт программ суулгах шаардлагагүй ба шууд л хэрэглэж чадна. Гэхдээ хэрэглэгчид шинэ бүтээгдхүүн нэвтрэх гэж байгаа тухай манай календарь, блогоос урьдчилан мэдэх боломжтой тул та хэрэглэгчдээсээ түрүүлж шинэ бүтээгдхүүнийг туршиж үзэхийг хүсвэл Админы панельдаа Scheduled release track- ийг сонгоорой. Танайхан шинэ бүтээгдхүүнийг аль болох хурдан ашиглаж эхлэмээр бол Rapid release track сонгож болно.

GSuite надад Мобайл төхөөрөмжийг удирдах боломж олгох уу?

Байгууллагын мобайл төхөөрөмжүүдийг удирдахын тулд нэмэлт прорамм суулгах шаардлагагүй ба Гүүглийн админs панелд удирдах үйлчилгээг идэвхжүүлнэ.Мобайл төхөөрөмжийн удирдах хэрэгслийн тусламжтай та бүхэн байгууллагынхаа мэдээллийг найдвартай хамгаална.

GSuite-д олон домэйн бүртгүүлж болох уу?

Танай компани үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр олон домэйн нэртэй байдаг бол тэдгээр домэйн нэрсээ нэмэлт төлбөр хийх шаардлагагүй Gsuite аккаунтдаа нэмнэ. Нэмсний дараагаар өөр өөр домэйнтэй хэрэглэгчид чинь Google- ийн бүтээгдхүүнүүдийг нэг байгууллагын ажилтнууд маягаар ашиглана. Та бүх хэрэглэгч болон домэйнуудаа админы нэг панельд удирдана. Та ашиглах зорилгоосоо хамаарч домэйн нэрсээ тус тусд нь нэмж болно. Эсвэл нэг домэйн нэрээ үндсэн нэрээ болгож бусдыг нь зохиомол нэр үүсгэж нэмж болно.

Хэрэглэгчидээ онцлон ялгаж яаж тусгайд нь үйлчилгээнүүдийг ашиглах эрх олгох вэ?

Та администраторын хувьд байгууллагынхаа ажилтнуудад тус тусд нь үйлчилгээний ялгаатай эрх нээж хянаж удирдах боломжтой. Жишээ нь Google talk ашиглах боломжийг зөвхөн үйлчилгээ, техник туслалцааны албаныхандаа нээж болно. Маркетингийн ажилтнууд л зөвхөн паблик Google сайтуудыг хуваалцан ажиллахаар тохируулж болно. Үүний тулд Админ панельдаа байгууллагын нэгжүүддээ зориулж тус бүрт нь групп үүсгэнэ. Тэгээд групп тус бүр дээр ашиглах бүтээгдхүүнүүдийг нь идэвхжүүлнэ.Группын гишүүн бүрт мөн адил хэрэглэх бүтээгдхүүнүүдэд нь тохиргоо хийнэ.
Дээш

Still have questions?

Contact us