Гүүгл Аппс хэрэглэгчдэд зориулсан түгээмэл асуулт хариултууд

Гүүглийн бүтээгдэхүүнийг ашиглахад хүндрэл гарч байна уу? Хайсан хариултаа эндээс олоорой.

Hangouts

Hangouts-тай холбоотой асуултууд

Видео уулзалтанд гаднын, өөр домэйнтэй хүмүүс оролцож чадах уу?

Болно. Видео уулзалтад оролцохын тулд заавал Google Apps аккаунттай байх албагүй. Мэдээллийн нууцлалыг хангах үүднээс уулзалтанд гаднын хүн оролцуулахыг хүсэхгүй бол Hangouts хандалтад хязгаарлалт тавих сонголт бий.

Видео конференцийн мэдээлэл хамгаалагдсан байдаг уу?

Тийм. Hangouts дахь видео, аудио мэдээлэл дамжуулах явцад аюулгүй байдлыг хангах үүднээс кодлогддог. Өөр домэйнтэй хэрэглэгчид аюулгүй холболтоор видео конференцид нэгддэг.

Видео уулзалтад оролцох хүний тоонд хязгаарлалт бий юу?

Видео уулзалтад 15 хүртэл хүн оролцож болох ба хугацаанд хязгаар байхгүй. Түүнээс гадна шууд эфирт Hangouts On Air үйлдлээр хэдэн ч хүнд арга хэмжээг дамжуулж хүргэж болно. Энд мөн л 15 хүртэл хүн идэвхтэй оролцох боломжтой.
Дээш

Still have questions?

Contact us