Гүүгл Аппс хэрэглэгчдэд зориулсан түгээмэл асуулт хариултууд

Гүүглийн бүтээгдэхүүнийг ашиглахад хүндрэл гарч байна уу? Хайсан хариултаа эндээс олоорой.

Төлбөр тооцоо

Төлбөр тооцоотой холбоотой түгээмэл асуултууд

Би төлбөр тооцооны хэсгээ хэдийд тохируулах вэ?

Таныг Google Apps-д бүртгүүлмэгц 30 хонгийн турш 10 хүртэл аккаунт нээж ашиглэх эрхтэй туршилтийн админ аккаунт үүснэ. Энэ аккаунт дээрээ туршилтийн хугацаа дуусахаас өмнө төлбөр тооцооны хэсгээ тохируулна. Ингэснээр таны үйлчилгээ хаагдахгүй.

Гүүгл ам.доллараас өөр мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг зөвшөөрдөг үү?

Та төлбөр тооцооны тохиргоогоо хийхдээ төлбөр тооцоо хийх улс орон болон мөнгөн тэмдэгтээ сонгож болдог. Дараа нь өөрчилж бодлоггүй учир улс, мөнгөн тэмдэгт сонгохдоо анхааралтай байгаарай.

Төлбөрийн сонголттой юу?

Та Google Apps-н төлбөрийн хоёр төрлөөс сонголт хийх боломжтой. Эхний сонголт нь та зөвхөн ашигласан аккаунтынхаа тоогоор сар бзр төлнө. Нөгөө нь боломжит хамгийн бага аккаунтаараа тооцож хямдралтай үнээр жилээр нь төлбөрөө хийнэ.

Төлбөрийн ямар ямар хэлбэрүүдийг ашиглаж болох вэ?

Та Google Apps-ын төлбөрийг олон улсын картаар төлөх боломжтой. Та Visa, Master картууд болон American express ашиглах боломжтой. Түүнчлэн зарим улсаас шууд шилжүүлэг хийх боломжтой.
Back to Top

Still have questions?

Contact us