Гүүгл Аппс хэрэглэгчдэд зориулсан түгээмэл асуулт хариултууд

Гүүглийн бүтээгдэхүүнийг ашиглахад хүндрэл гарч байна уу? Хайсан хариултаа эндээс олоорой.

Түгээмэл асуулт хариултууд

    GSuite-н төлбөртэй болон үнэгүй багцуудын ялгааг тайлбарлаж өгнө үү?

    GSuite-н төлбөртэй багц нь Гүүглийн энгийн багцтай харьцуулахад олон давуу талтай. Үүнд: өөрийн байгууллагын домэйн нэр бүхий бизнес имэйл, энгийн багцаас хоёр дахин их багтаамжтай имэйлийн хайрцаг болон Драйв апп, 24/7 цагийн тусламж үйлчилгээ, 99,9% спамаас хамгаалагдсан, Microsoft Outlook-тэй зохицон ажилладаг, 2 шатлалт SSO хамгаалалт болон админы удирдлагын системтэй.

    Би GSuite-н аппликэйшнуудаас дангаар нь авч болох уу?

    Үгүй. Таныг GSuite-д бүртгэл үүсгэхэд өөр хоорондоо уялдаа холбоотой зохицон ажилладаг нэгэн цогц бүтээгдэхүүнд хандах эрх үүсдэг. Жишээ нь: Та Gmail-ээр хүлээн авсан имэйлээ Calendar-т ивэнт болгон хадгалж болдог. Docs, Sheets, болон Slides дээр оруулсан коммэнтуудын автоматаар имэйл болгон хувиргаж хамааралтай хүмүүст илгээдэг. Түүнчлэн ганц товч дараад л имэйлийн хайрцаг, календариасаа Hangouts-н уулзалтад шууд нэгдэж болно. Эдгээр хэрэгслүүдийг хамтад нь ашигласнаар үр ашгийг нь илүү мэдрэх болно. Гэхдээ, хэрэв та хүсвэл багцаас өөрт хэрэгтэйгээ ашиглаж болно.

    Би одоо ашиглаж байгаа програмаа GSuite-ээр сольж болох уу?

    Шилжиж болно. Манай олон хэрэглэгч өмнө ашиглаж байсан үйлчилгээнээсээ татгалзаж Google Docs, Sheets хэрэглэдэг болсон байгаа. Slides. Docs, Sheets, Slides программууд илүү олон давуу талтай, илүү олон төрлийн файл бүтээхэд туслах ба та Drive- т файлуудаа онлайн хадгалж, бусадтай нэг цагт хамтран ажиллах давуу талтай Та Google Apps багц үйлчилгээг бүх төрлийн төхөөрөмж дээр ашиглаж болно. Google Apps багц үйлчилгээг ашиглахад танд өмнөх уламжлалт программуудыг ашиглаж байсан шиг тусгайлан программ хангамжуудыг татаж суулгах шаардлагагүй. Google Apps нь Microsoft Office гм. таны файл бүтээдэг программуудтай зохицож ажилладаг.
Back to Top

Still have questions?

Contact us